
Танилцуулга
Help protect one of the world’s biggest, most-vulnerable species and their habitat.

Help protect one of the world’s biggest, most-vulnerable species and their habitat.
Мазаалай - Энэ бол монгол орны Алтайн өвөр говьд амьдардаг нэгэн нууцлаг амьдралтай баавгайн нэр. Мазаалай нь заримдаа хүн шиг хойд хоёр хөл дээрээ босоод зогсчихдог. Мөн түүний хөдийн мөр хүний хөлийн нүцгэн мөртэй тун төстэй үзэгддэг зэргээс саяхныг хүртэл говь нутгийнхан түүнийг хүн хар гөрөөс, алмас гэж үздэг байв.
Анх В.Ф.Ладыгин (1900) Монголын говьд нэгэн баавгай байдаг тухай өөрийн тайланд бичсэнээр мазаалайн тухай мэдээлэл дэлхийн дайд тархсан. Түүний дараа 1943 оны зун амьтан судлаач А.Г.Банников, газарзүйч Э.М.Мурзаев, ургамал судлаач А.А.Юнатов нар (Банников нар, 1953) Цагаан богд ууланд анх мазаалайн биеэр үзсэн байдаг.
Энэ амьтан нь хүрэн баавгайн төрөл зүйлд багтдаг ч бөгөөд гадаад төрхийн хувьд жижиг биетэй, бордуу шаргал зүстэй, хөнгөн туранхай байдаг нь хатуу ширүүн говийн нөхцөлд дасан зохицсон онцлог юм. Асар өргөн уудам орон зайг туулан амьдралын хатуу ширүүн тэмцлийн дунд оршин амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс эрс ялгарна.
Хэдийгээр мазаалай нь мах ан идэштний багт хамаарах Алтайн өвөр говийн хамгийн том араатан боловч түүний идэж тэжээлийн дийлэнх хэсгийг ургамлын гаралтай зүйл тэр дундаа бажууна болон хармаг эзэлдэг. Мөн элдэв зүйл шавьж, чичүүл, шишүүхэй гэх мэт жижиг мэрэгчид, мөн заримдаа сэг зэмээр хооллож байгааг судалгаагаар тогтоосон.
Мазаалай - Энэ бол монгол орны Алтайн өвөр говьд амьдардаг нэгэн нууцлаг амьдралтай баавгайн нэр. Мазаалай нь заримдаа хүн шиг хойд хоёр хөл дээрээ босоод зогсчихдог. Мөн түүний хөдийн мөр хүний хөлийн нүцгэн мөртэй тун төстэй үзэгддэг зэргээс саяхныг хүртэл говь нутгийнхан түүнийг хүн хар гөрөөс, алмас гэж үздэг байв.
Анх В.Ф.Ладыгин (1900) Монголын говьд нэгэн баавгай байдаг тухай өөрийн тайланд бичсэнээр мазаалайн тухай мэдээлэл дэлхийн дайд тархсан. Түүний дараа 1943 оны зун амьтан судлаач А.Г.Банников, газарзүйч Э.М.Мурзаев, ургамал судлаач А.А.Юнатов нар (Банников нар, 1953) Цагаан богд ууланд анх мазаалайн биеэр үзсэн байдаг.
Энэ амьтан нь хүрэн баавгайн төрөл зүйлд багтдаг ч бөгөөд гадаад төрхийн хувьд жижиг биетэй, бордуу шаргал зүстэй, хөнгөн туранхай байдаг нь хатуу ширүүн говийн нөхцөлд дасан зохицсон онцлог юм. Асар өргөн уудам орон зайг туулан амьдралын хатуу ширүүн тэмцлийн дунд оршин амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс эрс ялгарна.
Эрт цагт мазаалайн уугуул нутаг өргөн дэлгэр байсан хэдий ч өдгөө зөвхөн Монгол орны баруун өмнө орших Алтайн өвөр говь, цөлийн бүсэд үлдэж хоцорчээ. Түүний түүхэн тархац нутаг нь 1940 – өөд оныхоос 10 дахин, 1960-аад оныхоос 5 дахин хумигдсан. Ийм учраас манай улс энэхүү ховор амьтнаа, амьдрах орчин нутагтай нь хамгаалах зорилгоор “Их говийн дархан газар” –ыг байгуулснаас хойш 50 жил болжээ.
Мазаалай баавгайг авран хамгаалж үлдэхийн тулд зөвхөн амьдрах орчныг дархлаад болох зүйл бишээ. түүний амьдралын нууцыг нарийн судлан мэдэж, хамгааллын үйл ажиллагааг зөв оновчтой тодорхойлох нь чухал. Мазаалай бол Монгол орны байгалийн өв, говийн экосистемийн илэрхийлэл бөгөөд зөвхөн манай орны нутагт амьдардаг гэдгээрээ онцгой ач холбогдолтой юм. Түүний оршин тогтнол нь зөвхөн нэг амьтны хувь заяа бус, цөлжилт, усны нөөц, хүний нөлөө, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн хүрээтэй асуудлын тусгал болдог. Иймд мазаалайг хамгаална гэдэг нь зөвхөн нэг зүйл хамгаалах бус, говийн байгаль, амьд ертөнцийг тэнцвэртэй хадгалах томоохон үүрэг хариуцлага юм.
Монгол улс мазаалай баавгайг хамгаалах талаар олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал: 1953 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар агнахыг хориглон дархалж, 1975 онд тархац нутгийг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад багтаан, амьтны тухай хуульд нэн ховор зэрэглэлээр бүртгэн монгол улсын улаан номд оруулсан.




Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд "Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн" Төрийн ордонд зохион байгуулсан нь энэ ховор амьтны хамгааллыг төрийн өндөр түвшинд авчрах, судалгаа, хамгааллын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болсон. Улмаар Монгол улсын засгийн газрын 2023 оны 12 сарын 13 өдрийн №437 тогтоолоор "Үндэсний бахархалт амьтан"-аар зарласан бөгөөд жил бүрийн 2 дугаар сарын 28-ны өдрийг түүнийг сурталчлан таниулах өдөр болголоо. Хууль эрх зүйн хүрээнд хамгааллыг баталгаажуулснаас гадна түүний амьдрах орчныг тэтгэх зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах, ундаалдаг баянбүрд уст цэгүүдийг сэргээх, шинээр нарны өргүүртэй худаг гаргах, хөв байгуулах, нэмэлт тэжээлийн чанар болон хүрэлцээг сайжруулах гэх мэт олон ажил энэ цаг үед эрчээ авч амжилттай хэрэгжиж байна.
Мөн түүнчлэн мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтан болгосонтой холбоотойгоор үндэсний түвшинд өсвөр үе, хүүхэд залууст сурталчлан таниулах, бүх нийтэд нэгдсэн, үнэн зөв мэдээлэл, ойлголт өгөх зорилгоор сургалт сурталчилгааны ажлыг цаг үеийг онцлог, технологийн дэвшлийг ашиглах түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлж эхлээд байна. Мазаалай баавгай хамгааллын ажил бол ганцхан зүйлийн төлөөх хүчин чармайлт бишээ.
Энэ бол дэлхийд данстай монголын говь цөлийг авран хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх амьд өв юм. Цаашид Мазаалай баавгай хамгааллын ажил нь монгол орны үндэсний бахархалт зүйлийн хамгааллын сонгодог жишээ болж, бусад олон зүйл амьтан ургамлыг хамгаалах загвар ажил болох учиртай. Монголын мазаалай мянга, түм хүрэх болтугай.